Өлзийтийн малчид нутагтаа өвөлжинө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2015-10-02 16:00:55

Өнгөрсөн жил 9 дүгээр сарын дунд үеэс Өлзийт сумын малчид өөр сумын нутагт олноор оторлон нүүж байсан бол өнөө жил нутагтаа өвөлжих чигтэй байна.

Энэ жил зуншлага сайхан болсон. Нөгөө талаар өвөл хавартаа нутгийн хойд хэсгээр цас ахиу байх төлөвтэй байгаа тул отор нүүдлээс илүү нутагтаа өвөлжих нь зөв гэж малчид үзэж байгаа юм. Харин өөр сумын малчид оторлон ирэх төлөвтэй байна гэж сумын ИТХ- ын дарга Х. Отгонмөнх хэллээ.

Тус сум аюулгүйн нөөцдөө 30 тонн тэжээл татан нөөцөлсөн. Шинээр өвс аваагүй. Урьд оны үлдэгдэл 40 гаруй тонн өвстэй гэлээ.

Энэ жил Дундговь аймгийн нутаг бусдаас арай илүү зуншлагатай болсон. Тиймээс Өлзийт сумын малчид гэлтгүй ер нь малчдын дунд отор нүүдлээс илүү байран өвөлжих хандлага байна.

Дундговь Т. Отгонтуяа

Related news
Comments