Дорноговийн Анагаахын сургуулийг таван мэргэжлээр 110 оюутан амжилттай төгслөө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ![](/files/62906f4ea8cd3.jpeg)
Дорноговь/МОНЦАМЭ/. АШУҮИС-ийн Дорноговь аймаг дахь салбар Анагаах ухааны сургуулийн 2021-2022 оны хичээлийн жилд таван мэргэжлээр 110 оюутан амжилттай төгсөж, энэ сарын 25-нд дипломоо авлаа.
АШУҮИС-ийн Дорноговь аймаг дахь Анагаах ухааны салбар сургууль 60 жилийн түүхтэй манай улсын ууган сургуулиудын нэг юм.
Өнгөрсөн
60 жилийн түүхэн хугацаанд тус сургууль 1337 их
эмч, 5062 эх баригч - бага эмч, сувилагч 754 бакалавр сувилагч,151 бакалавр эх
баригч, 174 лаборантын техникч, 493 эм
найруулагч мэргэжлээр нийт 7971 мэргэжилтэн
бэлтгэж зүүн болон төвийн бүсийн
аймгуудын боловсон хүчний 80 хувийг
хангаад байгаа аж. Төгсөгчдийн ихэнх нь ажлын байртай болжээ.