Говьсүмбэр дэх Цагдаагийн хэлтсийн шинэ барилгыг ашиглалтад орууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2022-06-03 12:00:56

Говьсүмбэр /МОНЦАМЭ/. Говьсүмбэр аймаг дахь Цагдаагийн хэлтэс гурван давхар нийт 50 өрөө, тасалгаатай шинэ байртай болжээ.

Цагдаагийн хэлтсийн барилгыг 2021, 2022 оны улсын төсвийн 2.7 тэрбум төгрөгийн санхүүжилтээр барьсан бөгөөд энэ оны тавдугаар сарын 19-нд ашиглалтад хүлээн авсан байна.

Тус хэлтэс шинэ барилгатай болсноор цагдаагийн албан хаагчдын ажил, үүргээ гүйцэтгэх, ажлын байрандаа тав тухтай ажиллах таатай орчин, нөхцөл бүрдсэн гэж албаныхан мэдээлэв. Говьсүмбэр дэх Цагдаагийн хэлтэс анх 1981 онд Дорноговь аймгийн Цагдаагийн албаны харьяа Цагдан сэргийлэх групп нэртэй үйл ажиллагаагаа явуулж байсан бол 1991 онд Говьсүмбэр аймаг байгуулснаар Говьсүмбэр аймаг дахь Цагдаагийн хэлтэс болон өргөжиж эдүгээ 41 жилийн дараа шинэ конторын барилгатай болжээ.

Аймгийн ИТХ-ын дарга бөгөөд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл /ГХУСАЗСЗ/-ийн дарга Ш.Билэггүмбэрэл Цагдаагийн хэлтэст хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэхэд ашиглах бүрэн тоноглолтой TOYOTO PROBOX маркийн авто машиныг хүлээлгэн өгчээ.

 

Related news