Алтай суманд 600 кВт-ын багтаамжтай цэнэг хураагуурын систем суурилууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2022-06-15 11:30:51

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн Алтай суманд 600 кВт-ын багтаамж бүхий цэнэг хураагуурын системийг суурилуулж дуусчээ.


2018 онд Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр нар, салхи хосолсон хэлбэрээр 24 цагийн цахилгааны эх үүсвэртэй болгох туршилт судалгааг эхлүүлсэн ч дорвитой үр дүнд хүрээгүй учир нарны станцыг нэг сая гаруй ам.долларын санхүүжилтээр иж бүрэн шинэчлэх шийдвэр гарсан аж. Коронавирусний халдварын улмаас хугацаа хоцорч, өнгөрсөн оны наймдугаар сарын 13-ны өдөр эхэлсэн ажил ийнхүү шувтарч хүлээлгэн өгөхөд бэлэн болжээ.

Алтай сумыг эрчим хүчээр хангах энэхүү төслийн хүрээнд нарны цахилгаан станцын хүчин чадлыг 600кВтц-аар өргөтгөж, 3000 кВтц-ын багтаамж бүхий цэнэг хураагуурын системийг шинээр суурилуулж, 150кВт-ын 2 дизель станцтай болж, хүчин чадал нь хоёр дахин нэмэгдэж байгааг холбогдох албанаас мэдээлэв. Түүнчлэн энэ онд 6.5 тэрбумын төсөвт өртгөөр Алтай суманд 35 мвт-ын эрчим хүчний цахилгааны шугамын ажил мөн эхлэх ажээ.


Related news