АНУ-ын багш нар уснаас эрэн хайх, аврах ажиллагаа явуулах сургалт хийв

ОРОН НУТАГТ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2022-06-16 14:28:22

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. АНУ-ын ЭСЯ-ны Иргэн цэргийн дэмжлэгийн бүлгээс баруун бүсийн Онцгой байдлын газруудын алба хаагчдад зориулсан дадлага сургалтыг Баян-Өлгий аймагт энэ сарын 2-13-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Тогтмол болон урсгал уснаас эрэн хайх, аврах ажиллагаа явуулах дадлага сургалт тус аймгийн Толбо сумын нутаг дэвсгэр дэх Толбо нуурт, мөн Өлгий сумын нутаг дэвсгэрт Ховд голд 12 хоногийн турш үргэлжлэв.

Нийт 88 цагийн багц сургалтад амжилттай оролцсон 13 аврагчид сертификат олгов.

Түүнчлэн сургалтыг удирдан явуулсан Иргэн цэргийн дэмжлэгийн бүлгийн сургагч багш нар аврагчдад АНУ-д үйлдвэрлэсэн тус бүр нь 1,5 мянган долларын үнэ бүхий гүний шумбалтын хувцас хандивлалаа.



Related news