“Аажуу явбал аяндаа хүрнэ дээ” үйл ажиллагааны нээлт боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2022-06-21 17:00:04

Дорноговь /МОНЦАМЭ/. Цагдаагийн ерөнхий газрын Тээврийн цагдаагийн албанаас улсын хэмжээнд “Аажуу явбал аяндаа хүрнэ дээ” үйл ажиллагааг зургаадугаар сарын 20-ноос есдүгээр сарын 15-ныг хүртэлх хугацаанд зохион байгуулж байна.

Дээрх үйл ажиллагааны нээлт зургаадугаар сарын 20-нд Сайншанд хотод болж зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэхэд байгууллага, хүн бүрийн оролцоо, дуу хоолой чухал шаардлагатай байгааг албаныхан илэрхийлсэн юм.

Албаныхан замын хөдөлгөөнд аюулгүй байдлаа ханган оролцож "СОЁЛТОЙ ЖОЛООЧ, СОЁЛТОЙ ЗОРЧИГЧ" байхыг нийт иргэддээ уриалсан байна. Дорноговь аймагт энэ оны эхний хагас жилийн байдлаар зам тээврийн осол 28 бүртгэгдэж өнгөрсөн оны мөн үеэс гурав дахин нэмэгдэж, ослын улмаас нас барсан хүн найм бүртгэгджээ. 

Related news