Гүржийн экспорт 37.5 хувиар өсжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
nyamdavaa@montsame.gov.mn
2022-06-23 12:09:06

ТБИЛИСИ. /China Daily/. Гүрж улс энэ оны эхний таван сарын хугацаанд дотооддоо үйлдвэрлэсэн 2.11 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүн экспортолсон нь өмнөх оны мөн үеийнхээс 37.5 хувиар өссөн гэж тус улсын Үндэсний статистикийн хорооноос /ҮСХ/ мэдээлэв. 


ҮСХ-ны мэдээлснээр, дотоодын бараа бүтээгдэхүүнийн экспорт нь тайлант хугацаанд нийт экспортын 75.7 хувь буюу 1.59 ам.долларт хүрсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 42.7 хувиар өссөн байна.


Гүрж улсын худалдааны томоохон түншүүд:

БНХАУ - 344.2 сая ам.доллар

ОХУ - 186.7 сам ам.доллар

Болгар - 183.1 сая ам.доллар


Тус улсын экспортын голлох таван бараа, бүтээгдэхүүн:

Зэсийн хүдэр, баяжмал - 465.9 сая ам.доллар (нийт экспортын 29.1 хувь)

Төмрийн хайлш - 280.2 сая ам.доллар (17.5 хувь)

Азотын бордоо - 152.7 сая ам.доллар (9.5 хувь)

Усан үзмийн дарс - 79.5 сая ам.доллар (5 хувь)

Байгалийн эсвэл үйлдвэрлэлийн аргаар хийжүүлсэн ус - 41.1 сая ам.доллар (2.6 хувь)


Гүржийн гадаад худалдааны эргэлт энэ оны 1-5 дугаар сард 6.93 тэрбум ам.долларт хүрсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 37.4 хувиар өссөн гэж тайланд дурджээ.

Related news