ДЭМБ сармагчны цэцэг өвчний тархалтыг үнэлнэ

ДЭЛХИЙД | ЭРҮҮЛ МЭНД
khulan@montsame.gov.mn
2022-06-24 12:29:30

ЖЕНЕВ. /NHK/. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ сармагчны цэцэг өвчний тархалттай холбогдуулан онцгой байдлын хороогоо хуралдуулж байна.


Тус хорооны олон улсын шинжээчид халдварын тархалтын нийгмийн эрүүл мэндэд учруулж болзошгүй эрсдэлийн талаар пүрэв гарагт хэлэлцэж эхэлсэн бөгөөд халдварын сүүлийн үеийн мэдээллүүдэд дүн шинжилгээ хийнэ.


ДЭМБ-ын Европ дахь салбарын мэдээллээр, мягмар гаргийн байдлаар сармагчны цэцэг өвчний 2746 тохиолдол дэлхийн 29 улс орон, нутаг дэвсгэрт батлагдаад байгаагийн дийлэнх нь Европын орнуудад илэрсэн байна.


ДЭМБ-ын тэргүүн Тедрос Адханом Гебрейесус шинжээчдийн дүгнэлтэд үндэслэн сармагчны цэцэг өвчний тархалттай холбогдуулан олон улсын хэмжээнд онцгой байдал зарлах эсэх шийдвэрийг ойрын өдрүүдэд гаргах төлөвтэй байна.


Одоогоор ДЭМБ полио вирус, “COVID-19” халдварын тархалтыг онцгой байдлын жагсаалтад оруулаад байгаа юм. 

Related news