Бараа, бүтээгдэхүүний үнэ өссөөр байвал Малайзын Засгийн газар тусламжаа нэмэгдүүлнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ankhbayar.abr@yahoo.com
2022-07-05 16:42:34

КУАЛА ЛУМПУР. /Zaobao/. Малайзын Ерөнхий сайд Исмаил Сабри Якоб хэлэхдээ, “хэрвээ бараа, бүтээгдэхүүний үнэ өссөн хэвээрээ байвал “Малайз нэг гэр бүл тусламжийн сан”-г дахин нэмэгдүүлж магадгүй” гэжээ.


Тодруулбал, тэрбээр ням гарагт нэгэн арга хэмжээнд оролцох үеэрээ “барааны үнэ өссөөр байвал Засгийн газар гурав, дөрөв дэх үе шатны арга хэмжээг авч, тусламжийг нэмэгдүүлнэ. Ард иргэдийн нийгмийн халамжийн төлөө тусламжийн санг нэмэгдүүлж магадгүй. Энэ бол Засгийн газрын хийж чадах зүйл” гэв.


Харин тус улсын Исламын нам Засгийн газраас сард 1000 рингитийн тусламж үзүүлэхийг уриалсан байна.


Түүний хэлж буйгаар, өмнөх Засгийн газрууд шаардлага хангасан гэр бүл эсвэл хувь хүнд 2000 рингитээс илүү тусламж үзүүлээгүй бөгөөд одоогийн Засгийн газар дээд тал нь 2600 рингитийн тусламжийг үзүүлжээ.


Тус улсын хамгийн орлого багатай буюу нийт хүн амын 40 хувь нь жилийн 2600 рингитийн тусламж авах юм.   

Related news