Улаанбаатарт өдөртөө 31 хэм дулаан

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
192@montsame.mn
2022-08-02 08:39:08

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Цаг уур, орчны шинжилгээний газрын мэдээгээр өнөөдр Дорноговь, Сүхбаатарын өмнөд хэсгээр усархаг бороо,  дуу цахилгаантай аадар бороо орж, ихэнх нутгаар халуун байхыг анхааруулж байна.

Өнөөдрийн 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон төвийн аймгуудын хойд хэсэг, говийн аймгуудын зүүн хэсэг, зүүн аймгуудын өмнөд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи: баруун аймгуудын хойд хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр 23-28 хэм, говийн бүсийн өмнөд хэсэг болон Орхон-Сэлэнгийн сав газар, Дорнодын тал нутгаар 32-37 хэм, бусад нутгаар 27-32 хэм дулаан байна.

Улаанбаатар хот орчмоор: Үүлшинэ, бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 29-31 хэм дулаан байна.

Багануур орчмоор: Үүлшинэ, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. 27-29 хэм дулаан байна.

Тэрэлж орчмоор:  Үүлшинэ, бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 26-28 хэм дулаан байна.

Related news