Улаанбаатарт бороо орно, 25 хэм дулаан

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
192@montsame.mn
2022-08-03 07:52:29

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Цаг уур, орчны шинжилгээний газрын мэдээгээр өнөөдөр Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар усархаг бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй мөндөр, нөөлөг салхи, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Өнөөдрийн 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын хойд болон зүүн хэсэг, зүүн аймгуудын баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи баруун болон төвийн аймгуудын баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндийгөөр 18-23 хэм, говийн бүсийн баруун өмнөд хэсгээр 32-37 хэм, Их нууруудын хотгор, говийн бүсийн зүүн өмнөд хэсэг, Дорнод-Даьгангын тал нутгаар 28-33 хэм, бусад нутгаар 22-27 хэм дулаан байна.


Улаанбаатар хот орчмоор: Үүлшинэ, бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. 23-25 хэм дулаан байна.

Багануур орчмоорҮүлшинэ, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. 24-26 хэм дулаан байна.

Тэрэлж орчмоор: Үүлшинэ, бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. 22-24 хэм дулаан байна.

 

Related news