Тарвагыг зуслангийн бүсээс нүүлгэн шилжүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
oyundelger@montsame.gov.mn
2022-08-11 11:49:51

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Байгаль орчны газраас нийт 100 бодгаль тарвагыг барьж, Баянзүрх дүүргийн 20-р хорооны нутаг дэвсгэрт шилжүүлэн нутагшууллаа.


Тухайн газар нутагтаа дасан зохицож буй эсэхэд байгаль хамгаалагчийн оролцоотой мониторинг судалгаа хийж байна.

“Агнуурын менежментийн тэх төв” ТББ-тай хамтран “Амьтныг шинжлэх ухааны зориулалтаар барьж, зөөвөрлөх журам”-ын дагуу Сонгинохайрхан дүүргийн 24, 42, Чингэлтэй дүүргийн 17, 19-р хорооны нутаг дэвсгэр Билгүүний энгэр, Сүхбаатар дүүргийн 24, 42-р хороодын нутаг дэвсгэрээс эдгээр тарвагыг барьжээ.


Суурьшлын бүс тэлсэнтэй холбоотой нийслэлийн ногоон бүс дэх монгол тарвага /Marmota sibirica/-ны тархац нутаг хумигдаж улмаар зэрлэгшсэн нохдод бариулж тоо толгой нь цөөрч байна. Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс “Тарваган тахал” өвчин гарах эрсдэл нийслэлийн суурьшлын бүсэд их байгааг анхааруулсаар байгаа юм.

 

Related news