Ким Жөн Ун коронавирусний халдвар аваад эдгэрчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2022-08-11 15:06:18

ТОКИО. /TASS/.  БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун “COVID-19”-өөр өвчлөөд эдгэрчээ. Энэ тухай түүний дүү, Солонгосын Хөдөлмөрийн намын (СХН) Төв Хорооны Суртал ухуулгын хэлтсийн орлогч дарга Ким Ё Жон мэдэгдсэн байна. 


“Хэдийгээр тэрбээр хүнд өвдөж, өндөр халуурч байсан ч халдвартай тэмцэх энэ дайнд анхаарал халамж тавих ёстой ард түмнийхээ талаар ямагт бодож нэг минут ч хэвтэхийг өөртөө зөвшөөрөөгүй" гэж Ким Ё Жон мэдэгдсэн байна. Түүний мэдэгдлийг Солонгосын төв цахилгаан мэдээний агентлаг /KCNA/ нийтэлжээ.


Ким Ё Жон хэлэхдээ, БНАСАУ-ын удирдагч нь шинэ төрлийн коронавирустэй тулгарсан олон арван сая умард солонгосчуудын нэг болсон гэжээ.


Өмнө нь Ким Жөн Ун шуурхай арга хэмжээ авсны үр дүнд БНАСАУ-д “COVID-19”-ийг бүрэн ялсныг зарласан юм. 


Related news