Япон улс өдөрт хилээр нэвтрэх жуулчдын тоог 50 мянгад хүрэхээр төлөвлөж байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ТОКИО. /Zaobao/. Японы эрх баригчид тус улсад нэг өдөрт нэвтрэх гадаадын
иргэдийн тоог нэмэгдүүлэн 50 мянгад хүргэнэ хэмээн албаны хүмүүс мэдэгдэв.
Түүнчлэн коронавирусний эсрэг вакцины гурван тунтай
тохиолдолд хилээр нэвтрэхэд шинжилгээний сөрөг гэрчилгээ үзүүлэх шаардлагаас
чөлөөлөх боломжтой аж.
Одоогоор тус улсын Засгийн газар хилээр нэвтэрч буй
иргэдээс 72 цагийн дотор өгсөн шинжилгээний сөрөг гэрчилгээг шаардаж байгаа юм.
Япон улс нь Азийн аялал жуулчлалын томоохон бүс бөгөөд
2019 онд Японд ирсэн гадаадын жуулчдын тоо 31.88 саяд хүрч дээд амжилт тогтоож
байжээ.
Related news

Speaker of the National Assembly of South Korea Pays Courtesy Call on President of Mongolia
18 hours

Chairwoman of the Standing Committee on Social Policy Meets ADB Country Director for Mongolia
4 days

Non-Resident Ambassadors to Mongolia Present Letters of Credence to the President of Mongolia
7 days