ГОВЬ-АЛТАЙ: Төр захиргааны байгууллагуудын ажлын цагийг хэвийн горимд шилжүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2022-09-01 10:58:43

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Төр захиргааны байгууллагуудын ажлын цагийг есдүгээр сарын 1-нээс эхлэн хэвийн горимд шилжүүллээ.


Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатарын зургаадугаар сарын 6-ны өдрийн А/337 дугаар захирамжаар төр, захиргааны байгууллагуудын ажиллах цагийн хуваарьт зохицуулалт хийж,  ажил эхлэх цагийг 8.30, тарах цагийг 17.30, цайны цагийг 12.30-13.30 хооронд байхаар өөрчилсөн.  

Тэгвэл есдүгээр сарын 1-нээс аймгийн төр захиргааны байгууллагуудын ажил эхлэх цагийг 9.00, тарах цагийг 18.00, цайны цагийг 13.00-14.00 цаг байхаар тогтоож, хэвийн горимд шилжүүлсэн тухай аймгийн ЗДТГ-аас мэдээлэв.


Related news