ОРХОН: 2600 хүүхэд сургуульд шинээр элсэн орлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2022-09-01 13:58:47
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/. Хичээлийн шинэ жилийн нээлтийн үеэр боловсролын бүх байгууллага Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн  зарлигаар Эзэн Богд Чингис хааны эш хөргийг хүндэтгэн заллаа. 

2022-2023 оны хичээлийн жилд Орхон аймгийн Ерөнхий боловсролын 25 сургуульд 22 мянга, цэцэрлэгт 8000 гаруй хүүхэд суралцана. Нэгдүгээр ангид 2600 хүүхэд элсэн орж байна.  Энэ жил их, дээд сургуульд 1300, МСҮТ-д 1100 гаруй оюутан, залуус суралцана.

Орхон аймаг энэ онд боловсролын салбартаа улсын төсвөөс 8.2, орон нутгийн төсвөөс 3.6 буюу нийт 11.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ.  Үүнд сургууль, цэцэрлэгийн өргөтгөл хоёр, сургуулийн дотуур байр нэг, шинэ цэцэрлэг хоёрыг нэмж барьжээ.

Мөн гуравдугаар сургуулийн барилгыг буулгаж 960 хүүхдийн суудалтай шинэ сургууль барих, наймдугаар сургуулийг өргөтгөх, Цагаанчулуут багт 150 хүүхдийн цэцэрлэгийн барих ажлуудыг эхлүүлээд байна. 

Related news