БУЛГАН: Аймгийн хэмжээгээр 18,2 мянган тонн хадлан бэлтгэжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн малчид ирэх өвөл, хаврыг өнтэй давахын тулд 111,2 мянган тонн хадлан бэлтгэх шаардлагатай. Одоогоор 18,2 мянган тонн өвс бэлтгээд байна.
Аймгийн хэмжээнд
нийт бэлтгэсэн өвсний 60,4 хувь буюу 11,0 мянган тонн хадланг Тэшиг сумынхан
нөөцөлжээ. Хангал, Сэлэнгэ, Сайхан, Булган Бугат суманд 1000-1800 тонн өвс
бэлтгэсэн мэдээ байна.
Мөн малчид 215
тонн гар тэжээл бэлтгээд байна.