ГОВЬ-АЛТАЙ: Булаг шанд, уст цэгийн 9.8 тонн хог хаягдлыг цэвэрлэжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2022-09-13 10:06:03

Говь-Алтай /МОНЦАМЭ/. "Монгол орноо хогноос салгая" аяны хүрээнд усны нөөцийг бохирдож, хомстохоос хамгаалах, урьдчилан сэргийлэх ажил зохион байгуулж, 9.8 тонн хог хаягдал цэвэрлэжээ. 

Гол, булаг, нуур, тойрмын хог хаягдлыг цэвэрлэх, голдирлыг сэргээх, тохижуулах, хамгаалах ажлыг тус аймаг жил бүр уламжлал болгон зохион байгуулж ирсэн. Тэгвэл энэ онд "Булгийн өдөр"-ийг санаачлан аймгийн Засаг даргын 306 дугаар захирамж гарган 5 болон 10 дугаар сард булаг шанд, уст цэгийн хог хаягдлыг цэвэрлэх, байгалийн голдирлыг сэргээх, тохижуулах, хамгаалах, засаж сэлбэх өдөр болгон олон нийтийг хамруулан зохион байгуулахаар тогтсон аж.

Үүнтэй холбоотойгоор Байгаль орчин аялал, жуулчлалын сайдын 09 дүгээр албан даалгавар гарсантай холбогдуулан есдүгээр сарын 10,11 өдөр Говийн Их Дархан Цаазат газрын "А" хэсгийн хамгаалалтын захиргаа, Говь-Алтай аймгийн Цогт сумын ЗДТГ, Баянтоорой тосгоны Захирагчийн ажлын алба, сумдыг хамруулан хог хаягдлыг цэвэрлэх ажлыг өрнүүлжээ. Аймгийн хэмжээнд 28 булаг шанд уст цэгийн 9.8 тонн хог хаягдлыг цэвэрлэж, хогийн цэгт хүргэх ажлыг 695 гаруй иргэнийг хамруулан зохион байгуулсан тухай аймгийн БОАЖГ-аас мэдээллээ.


Related news