ОРХОН: “Өсвөрийн аврагч” тэмцээнд 15 дугаар сургууль тэргүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2022-09-13 14:23:09
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/Аймгийн ЗДТГ, Цэргийн штаб, Онцгой байдлын газраас хамтран зохион байгуулдаг “Өсвөрийн аврагч-2022” тэмцээнд ерөнхий боловсролын 11 сургуулийн баг тамирчид оролцлоо. 

Тэмцээний нийлбэр дүнгээр XIV сургуулийн “Соёмбо” бүлэг тэргүүлж, VII сургуулийн “Шонхор” бүлэг хоёрдугаар байр,  IV сургуулийн “Шонхорууд” баг гуравдугаар байр, XVII  болон XVI сургуулийн  баг тамирчид тусгай байрт шалгарчээ. 
Баг тамирчид мэдлэг сорих асуулт, усанд осолдогчийг аврах, анхны тусламж үзүүлэх, хүч тамир гэсэн төрлүүдээр өрсөлдөж шилдгүүдээ шалгаруулжээ. 
Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг тус тэмцээн нь ахлах ангийн сурагчдыг аюулт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, аврах, өөртөө болон бусдад анхны тусламж үзүүлэхэд сургах, дадлагажуулах, хүнлэг энэрэнгүй иргэн болгон төлөвшүүлэх зорилготой юм. 

Related news