ОРХОН: Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисыг хууль бусаар хэрэглэх хэрэг 25 хувиар буурчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2022-09-13 15:43:10
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/. Аймгийн Цагдаагийн газарт он гарсаар 596 хэрэг бүртгэгджээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 94.1 хувиар өссөн байна. Эдгээр хэргүүдийн ихэнхийг хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг болон  залилах, хөрөнгө завших, хулгайлах, дээрэмдэх хэрэг эзэлж байна. 

Үүнийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад хүн амины хэрэг 66.7 хувиар, нийтийн албаны ашиг сонирхлын эсрэг хэрэг 50.0, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг хэрэг 41.7 хувиар өсжээ. Харин мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисыг хууль бусаар ашиглах хэрэг 25.0 хувиар, мөрийтэй тоглоом зохион байгуулах хэрэг 57.1 хувиар буурсан байна. 

 

 

Related news