ДАРХАН-УУЛ: Хонгор суманд шүлхий өвчний тохиолдол илэрлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2022-09-15 13:26:12

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Хонгор сумын нутаг Бэрхийн ар орчим гэдэг газарт энэ сарын 12-ны өдөр малын гоц халдварт шүлхий өвчний сэжигтэй тохиолдол илэрсэн байна.


Тодруулбал Завхан аймгийн Тэс сумаас отор нүүдлээр Дархан-Уул аймгийн Хонгор сумын нэгдүгээр багт ирсэн айлын малаас шүлхий өвчний сэжигтэй тохиолдол илэрснийг улсын Мал эмнэлэг ариун цэврийн лабораторид шинжлүүлэхэд батлагдсан аж.


Энэ дагуу аймгийн Шуурхай штаб хуралдаж, Хонгор сумын Онцгой комисст уг өвчинтэй тэмцэх талаар тодорхой чиглэл өглөө. Тиймээс малчид, мал бүхий иргэд малаа хариулгатай байлгаж, өвчний шинж тэмдэг илэрсэн тохиолдолд мал эмнэлгийн газарт хандахыг анхаарууллаа. 

Related news