ОРХОН: Монголын анхны бүрэн хэмжээний 3D, багт драмын жүжиг маргааш нээлтээ хийнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2022-09-23 17:41:56
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/. Орхон аймгийн Хүүхэд залуучуудын театр өвөл цагийн үзвэрийн нээлтээ Асаж буй толгод жүжгээр эхлүүлж байна. Энэхүү жүжиг нь Монголын анхны бүрэн хэмжээний 3D, багт драмын жүжиг гэдгээрээ онцлогтой юм.


Жүжгийн нээлт маргааш болох бөгөөд энэ сарын 25-ны өдрөөс эхлэн нэг сарын турш тус театрын тайзнаа тоглоно. Асаж буй толгод жүжгийн зохиолч найруулагчаар тус театрын найруулагч, жүжигчин Г.Мишээл ажиллаж байна.


Монголын говиос олдсон үлэг гүрвэлүүдийн тухай өгүүлэх танин мэдэхүйн тус жүжигт тус театрын бүх уран бүтээлч, ажилчид бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцон тоглоно. Жүжгийн дүр, баг, тайз дэлгэц, орчин нөхцөлийг тухайн цаг үе, түүхтэй уялдуулан бодит юм шиг хийхээр тус театрын ажилчид дөрвөн сар хөдөлмөрлөж ийнхүү олон нийтэд толилуулахад бэлэн болжээ. 

Related news