ДАРХАН-УУЛ: Сурагчид модны үр суулгаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан-Уул /МОНЦАМЭ/. “Тэрбум мод үндэсний хөдөлгөөн”, “Ногоон Дархан-2032” хөтөлбөрийн хүрээнд Дархан-Уул аймгийн хэмжээнд хүүхэд бүр жилд таван модны үр, үрсэлгээ бэлтгэгч байх санаачилгыг гаргасан. Эхний ээлжинд бүх шатны боловсролын байгууллагын багш нарт модны тарьц суулгац, үр үрсэлгээг хэрхэн бэлтгэх талаар мэргэжилтнүүдийн зөвлөгөө, видео хичээл үзүүлж сургалтад хамруулсан.
Харин одоо багш нар хүүхэд багачууд, оюутан залуучуудад зөв
аргачлалын дагуу модны үр суулгах, тарьц бэлтгэх онол практик хосолсон сургалтыг
орж байна.
Биологийн ухааны доктор, “Моностой” ойн нөхөрлөлийн ахлагч Г.Цэдэндашийн
зааврын дагуу “Оюуны-Ирээдүй” цогцолбор сургуулийн бага ангийн сурагчдад агч модны үр суулгах
арга аргачлалыг багш нар нь зааж өгч суулгууллаа. Хүүхдүүд суулгасан үрээ хоёр жил гэрийн нөхцөлд
арчилж ургуулан өөрсдөө хөрсөнд суулгаж тарих
ажээ. Энэ мэтчилэн
хүүхэд багачууд, оюутан, залуучуудын оролцоотойгоор аймгийн хэмжээнд жилд 100-150 мянган тарьц
суулгац бэлтгэх боломжтой. Цаашид Дархан-Уул аймаг модны тарьц, суулгац
нийлүүлэгч аймаг болох зорилттой байна.



