ОРХОН: “Эртэч Эрдэнэт” аяныг эхлүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2022-10-11 12:53:58
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/. Аймгийн Засаг дарга С.Батжаргал Эртэч Эрдэнэт аяныг үргэлжлүүлэх үүргийг Биеийн тамир спортын газрын дарга Д.Дэлгэрбаярт өглөө. Үүний хүрээнд аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй бүх спорт заалыг өглөө 06:00 цагаас ажиллуулж, иргэдэд үнэ төлбөргүй үйлчилгээ үзүүлэх боломжоор хангах юм.

Өнгөрсөн хоёрдугаар сард Илүүдэл жингүй-Эртэч Монгол аян орон даяар эхэлсэн. Аяны хүрээнд Орхон аймаг Эртэч Эрдэнэт аяныг эхлүүлж 45 мянган иргэнийг хамруулсан. Иргэд спортын дөрвөн заал, 12 танхим, гадна талбай ес, бүжгийн нэг клубт өглөө бүр 06:30-07:30 цагийн хооронд үнэ төлбөргүй үйлчлүүлж, дасгал хөдөлгөөн хийж байсан юм. 

Related news