ОРХОН: Эрдэнэт хотод цэвэр зэс үйлдвэрлэх шинэ үйлдвэр ашиглалтад орлоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Орхон/МОНЦАМЭ/. “Зэс Эрдэнийн хувь” ХК цэвэр зэс үйлдвэрлэх
үйлдвэрээ нээлээ. Тус үйлдвэр “Эрдэнэт үйлдвэр”-ийн технологид таардаггүй 8А, 11
дүгээр овоолгыг ашиглаж катодын цэвэр зэс үйлдвэрлэх юм. Уг үйлдвэр 24500 хувьцаа эзэмшигчтэй бөгөөд “Зэс
Эрдэнийн хувь” төсөл хэрэгжиж дуустал нийт 320 тэрбум төгрөгийн ноогдол ашгийг
хувьцаа эзэмшигчдэдээ хүртээх аж.
Үйлдвэр
байгуулагдсанаар нийт 500 гаруй ажлын байр шинээр бий болж Орхон аймгийн аж ахуйн
нэгжээс жилд дунджаар 60 орчим тэрбум төгрөгийн худалдан авалт хийх боломжтой
гэнэ. Мөн үйлдвэрлэлийн үйл ажиллагаа нь
байгальд ээлтэй технологийг ашиглаж байгаагаараа онцлог аж.