ОРХОН: "Эрдмин" ХХК жилд 2 сая орчим метр цахилгааны утас үйлдвэрлэдэг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2022-10-12 13:42:41
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/. УИХ-ын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга, гишүүд "Эрдмин" ХХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа.

Тус компани Эрдэнэт үйлдвэр-ийн технологид таардаггүй овоолгоос катодын цэвэр зэс болон цахилгааны зэс утас үйлдвэрлэдэг бөгөөд жилд 1800 гаруй тонн цэвэр зэс, 60 орчим нэр төрлийн 2 сая орчим метр цахилгааны зэс утас үйлдвэрлэж  дотоодын зах зээлд нийлүүлж байна.

Тус үйлдвэр 25 жил үйл ажиллагаа явуулахдаа улсад 127.8 тэрбум төгрөгийн татвар төлжээ.

Одоогийн байдлаар 2-3 жилийн хүдрийн нөөц үлдсэн тул ашиглах хүдрийн нөөцтэй болох, татварын бодлогоор дэмжих. АМНАТ 2.5 хувиар төлөх, гидрометаллургийн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэх, шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэх тоног төхөөрөмж оруулж ирэхэд дэмжлэг үзүүлэх хүсэлтийг УИХ-ын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга, гишүүдэд илэрхийллээ. 

Related news