ОРХОН: Төрийн албаны ерөнхий шалгалтад 141 иргэн бүртгүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2022-10-14 14:30:44
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/. Улс орон даяар Төрийн албаны ерөнхий шалгалт эхэллээ. Тус шалгалтыг 2019 оноос эхлэн зохион  байгуулж байгаа бөгөөд төрийн албанд ажиллах иргэдийн нөөцийг бүрдүүлэх зорилготой юм.

Энэ удаагийн ерөнхий шалгалтад улсын хэмжээнд 5400 иргэн, Орхон аймагт 141 иргэн бүртгүүлсэн байна. Шалгалт хуваарийн дагуу хоёр өдөр үргэлжилнэ.

Шалгалтыг долоон ээлжээр, нэг хэсэгт 21 иргэнийг оролцуулан зохион байгуулж байна.  Энэ удаагийн шалгалтын онцлог нь ерөнхий шалгалт хаана өгснөөс үл хамаарч, шалгалтдаа тэнцсэн тохиолдолд харьяалал хамаарахгүй төрийн жинхэнэ албаны нөөцөд бүртгэгдэн тусгай шалгалт өгөх эрхтэй болох юм.

Төрийн албаны шалгалтад Орхон аймагт  2019 онд 42, 2020 онд 122, 2021 онд 156  хүн тэнцжээ.  Нөөцөд бүртгэлтэй иргэдээс тусгай шалгалт өгч тэнцсэн 66 хүн төрийн алба хашиж байна.

Related news