ДАРХАН-УУЛ: Гавьяат багш Д.Амгалан Дархан хотын “Хүндэт иргэн” боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан-Уул
/МОНЦАМЭ/. Жил бүрийн аравдугаар сарын 17-ны өдөр Дархан хот байгуулсны
түүхт өдөр тохиодог. Энэ жил Дархан хотын 61 жилийн ой тохиож байна. Ойн
баяраар Дархан хотын дээд шагнал “Хүндэт иргэн” цол
тэмдгээр Монгол Улсын гавьяат багш Дэмбэрэлийн Амгаланг шагнав. Энэ тухай захирамжийг баярын хүндэтгэлийн хурлын
үеэр аймгийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга
Ч.Энхбат уншин сонордуулж, аймгийн ИТХ-ын дарга С.Насанбат, Засаг дарга
Б.Азжаргал нар гардуулан өгч баяр хүргэлээ.
Монгол
Улсын гавьяат багш Д.Амгалан нь 1978 онд Дархан хотын анхны математикийн
гүнзгийрүүлсэн сургалттай анги байгуулах, 1978, 1986, 1989 онд төгссөн төгсөгчид нь 100 хувь их, дээд сургуульд элсэж, амжилтаараа улсад тэргүүн байр эзэлж байжээ. Мөн 7 дугаар сургуулийн сурлагын амжилтын түүхийг бичилцэж, одоогийн “Оюуны ирээдүй” цогцолбор
сургууль болгон хөгжүүлэхэд үндэс суурийг бэхжүүлжээ.
Боловсрол соёлын төв, Боловсрол соёлын газрын даргаар ажиллаж байх хугацаандаа салбарын үзүүлэлтээрээ улсад гурван удаа тэргүүн байр, хоёр удаа хоёрдугаар байр, нэг удаа гуравдугаар байрт шалгарч байжээ.
Ташрамд “Хүндэт иргэн” цолын 1965
оноос эхэлж олгож эхэлсэн аж. Тэр цагаас хойш өнөөдрийг хүртэл 34 иргэнд
олгожээ.