“Netflix”-ийн хэрэглэгчдийн тоо өсжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2022-10-19 15:41:57

ВАШИНГТОН. /CNBC/. Америкийн “Netflix” компанийн гуравдугаар улирлын тайлан урьдчилан төсөөлж байснаас сайн үзүүлэлттэй гарсны дараа тус компанийн хувьцаа 14 гаруй хувиар огцом өсжээ.


Видео стримингийн үйлчилгээ үзүүлэгч компанийн мэдээлснээр, дэлхий даяарх хэрэглэгчдийн тоо өнгөрсөн улиралд 2.41 саяар нэмэгдсэн нь урьдчилан таамаглаж байснаас хоёр дахин өндөр үзүүлэлт болсон байна.


“Netflix” ирэх оноос хэрэглэгчдийг нууц үгээ бусад хүмүүстэй хуваалцаж хэрэглэх боломжийг арилгахаар болсон нь хүмүүст өөрсдийн шинэ хаягийг нээхэд түлхэц болж байна. Мөн тус компани хэрэглэгчдэдээ найзууд, гэр бүлдээ зориулсан дэд хаяг үүсгэхийг зөвшөөрөх ажээ.


Энэ оны гуравдугаар улирлын эцсийн байдлаар “Netflix”-ийн хэрэглэгчдийн тоо 223 саяд хүрсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 2.6 хувиар өссөн үзүүлэлт болжээ. Тус компани оны эцэс гэхэд хэрэглэгчдийнхээ тоог 227 саяд хүрнэ гэж төсөөлж байгаагаа мягмар гарагт танилцуулсан тайландаа дурдсан байна. 

Related news