Монгол дизайнерын нэрэмжит болгожээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
dusem11@yahoo.com
2016-08-23 14:36:09

Шведийн “Victorinox” компаниас өнгөрсөн жил зохион байгуулсан, шилдэг дизайнтай хутга шалгаруулах олон улсын уралдаанд Сингапур улсад амьдардаг Б.Эрдэнэчимэг хэмээх монгол охины “Rainforest walk” бүтээлээрээ түрүүлсэн юм.

Тус компани энэ жилийн уралдаанаа манай дизайнерын нэрэмжит болгон зарлаж, ан амьтдын сэдэвт бүтээл хүлээн авахаа мэдэгджээ. Уг уралдааны ялагч нь 37.500 ам.долларын шагнал хүртэхээс гадна нэрийн бүтээлээ тус компаниар дамжуулан дэлхийн дахинд түгээх боломжтой болох юм.

Д.Өлзий

Related news