Боржигон хуурыг Монголын Театрын музейд залав

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2022-11-14 08:30:08

Улаанбаатар /МОНЦАМЭ/.   XVII зууны үед хамаарах Боржигон хуурыг эх оронд нь эргүүлэн авчран Монголын Театрын музейд заллаа. 


2004 онд Монгол улсаас гарсан хүрэн халзан хуурыг эргүүлэн авчрах энэхүү ажлыг СУИС-ийн Соёл судлалын доктор профессорын багийн гишүүн, Монгол Угсаатны Хөгжмийн Товчооны тэргүүн, Угсаатны хөгжим судлаач Цагаагчууд Д.Ганпүрэв санаачлан зохион байгуулж “Морин хуурын түүхийн судалгаа” илтгэл, "Алтай" хамтлагийн тоглолтоор үргэлжилсэн юм.


Хүрэн халзан хуурыг хоёр чавхдастай болгож сэргээн засварлаж, морин хуурч Д.Шинэцог хуурдлаа. 


Related news