ДОРНОГОВЬ: Өндөгний хэрэгцээний 60 хувийг хангаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2022-11-22 16:38:23

Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Сайншанд сумын долоодугаар багийн нутаг төмөр замын сууринд "Мөрөөдлийн говь" ХХК 70000 тахианы автомат фермийн үйл ажиллагаа явуулж байна.

Тус компани "Шанд Эгг" нэрийн өндгөөрөө аймгийнхаа өндөгний хэрэгцээний 60 хувийг хангаж байгаа бөгөөд нийт тэжээлийнхээ 60-70 хувийг сангасаа дулааны аргаар боловсруулж бордоо болгон ашиглаж байгаа юм.

Тус компани өндөгний аж ахуйгаас гадна хүнсний ногоо, жимс жимсгэнийн аж ахуйг олон жил эрхэлж буй бөгөөд узбекистан сортын амтат гуа тариалж аймгийнхаа “ШИЛДЭГ ЖИМС, ЖИМСГЭНЭ” шагналыг хүртэж байжээ.

Related news