Такаясү 12 даваатай башёг тэргүүлж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2022-11-26 16:19:01

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Мэргэжлийн сумо бөхийн 11 дүгээр сарын тэмцээн Фүкүока хотод 14 дэх өдрөө үргэлжилж, Сэкиваке Хошёорюү С.Бямбасүрэн, Аби /М-9/-тай учраа таарч түүнд хикиотоши мэхээр унаснаар 10 даваа, 4 унаатай болж түрүүлэх бөхийн жагсаалтаас хасагдлаа.


Комүсүби Кирибаяама Б.Лхагвасүрэн, Оношо /М-2/-той таарч барилдан, түүнд цүкиотоши мэхээр унаж 8 даваа, 6 унаатай боллоо. Комүсүби Тамаваши Б.Мөнх-Оргил, Такарафүжи /М-8/-тай таарч барилдан, түүнийг ошидаши мэхээр давж 5 даваа, 9 унаатай башёг үргэлжүүлж байна.


Энэ өдөр Ичиножёо А.Ичинноров /М-2/, Атамифүжи /М-15/-тэй барилдаж, түүнийг ёрикири мэхээр давж 3 даваа, 11 унаатай тун тааруу амжилттай яваа бол Чиёошома Г.Мөнхсайхан /М-10/, Окиноүми /М-13/-тэй таарч барилдан, түүнд ёриктаоши мэхээр унаснаар 6 даваа, 8 унаатай болоод байна.


Мөн энэ өдөр Азүмарюү С.Тодбилэг /М-14/, Таканошо /М-9/-тэй хүч үзэж, түүнд ошидаши мэхээр унаснаар  7 даваа, 7 унаатай болов.


Энэ башёг 11 даваатай ганцаараа тэргүүлж байгаа Такаяасү /М-1/ Кагаяаки /М-15/-тэй таарч барилдан түүнийг хатакикоми мэхээр давж 12 даваа, 2 унаатай болж, сүүлийн өдөр өрсөлдөгчөө давбал энэ башёд түрүүлэх юм.


Озэки Такакейшо адил 10 даваатай яваа Охо /М-13/-той учраа таарч барилдан, түүнийг ошидаши мэхээр давж 11 даваа, 3 унаатай болов.

Related news