ГОВЬ-АЛТАЙ: "Алтай цом-2022" пауэрлифтингийн хэвтээ шахалтын нээлттэй тэмцээнд 60 гаруй тамирчин оролцлоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн “Алтай” фитнес пауэрлифтингийн нэгдсэн холбооноос энэ сарын 10-нд зохион байгуулсан "Алтай цом-2022" /classic/ пауэрлифтингийн хэвтээ шахалтын нээлттэй тэмцээнд 60 гаруй тамирчин оролцлоо.
Тэмцээнийг тус аймгийн “Цоохор ирвэс”, “Залуус”, “Хантайшир Гоо хүч” фитнес клуб хамтран зохион байгуулж, тамирчдаа өргөн бүрэлдэхүүнтэй оролцуулав. Үүнээс гадна Баян-Уул, Цогт, Алтай сум, Төгрөг Дэвжээ, Улаанбаатар хотын Саксус фитнес клуб, Могул фитнес клубийн тамирчид хүч бяраа сорьсон юм.
Пауэрлифтингийн спортоор дамжуулан нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, 2023 оны хэвтээ шахалтын Улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох тамирчдыг шалгаруулах зорилгоор энэ удаагийн тэмцээнийг зохион байгуулсан аж.
Сүүлийн жилүүдэд фитнес, пауэрлифтингийн спортыг сонирхон хичээллэж буй иргэдийн тоо нэмэгдэж байгаа. Ялангуяа өсвөр үеийнхэн чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлж эрүүл мэнд, өв тэгш бие бялдартай хүсэл эрмэлзэлтэй болсныг багш, дасгалжуулагчид онцлон хэлж байлаа. Энэ удаагийн тэмцээнд өсвөрийн тамирчид идэвхтэй оролцсон нь тэмцээнийг илүү өрсөлдөөнтэй болгосноороо онцлогтой байлаа.
Тэмцээнийг багийн дүнгээр:
1-р байранд "Цоохор ирвэс" фитнес клуб
2-р байранд Хантайшир "Гоо хүч" фитнес клуб
3-р байранд "Залуус фитнес" клуб тус тус шалгарчээ.
Өсвөр /эрэгтэй/ -59кг жинд
1-р байранд Д.Пүрэвсүрэн "Хантайшир Гоо хүч" фитнес клуб
2-р байранд Д.Өсөхбаяр "Цоохор ирвэс" фитнес клуб
3-р байранд Ж. Мөнхтөр "Залуус фитнес" клуб
Өсвөр /эрэгтэй/ -66кг
1-р байранд Т.Төмөрбаатар "Цоохор ирвэс" фитнес клуб
2-р байранд Б.Бямбадорж Баян-Уул сум "Энхтайшир" фитнес клуб
3-р байранд Б. Батсайхан Хантайшир "Гоо хүч" фитнес клуб
Өсвөр/эрэгтэй/ -74кг
1-р байранд М.Анхбаатар Хантайшир "Гоо хүч" фитнес клуб
2- р байранд М.Бат-Ерөөл "Цоохор ирвэс" фитнес клуб
3-р Д.Баганаа "Төгрөг дэвжээ"
Өсвөр/эрэгтэй/ -83кг
1-р байранд Сугар-Очир Хантайшир "Гоо хүч" фитнес клуб
Өсвөр/эрэгтэй/+83кг
1-р байранд Б.Тэмүүлэн "Төгрөг Дэвжээ"
2-р байранд С. Чинхүслэн "Залуус фитнес" клуб
Өсвөр /Эмэгтэй/ -63кг
1- р байранд Хантайшир "Гоо хүч" фитне клуб
2-р байранд С.Энхжил "Цоохор ирвэс" фитнес клуб
3-р байранд Т.Дөлгөөнтуяа "Цоохор ирвэс" фитнес клуб
Өсвөр/Эмэгтэй/ +63кг
1-р байранд Б. Орхон "Цоохор ирвэс" фитнес клуб
2-р байранд М.Мичидмаа Хантайшир "Гоо хүч" фитнес клуб
3-р байранд Г.Түвшинжаргал Хантайшир "Гоо хүч" фитнес клуб
Насанд хүрэгчдийн/эмэгтэй/ -52кг
1-р байранд Э.Нарангэрэл "Залуус фитнес" клуб
2-р байранд А.Аззаяа Хантайшир "Гоо хүч" фитнес клуб
3-р байранд Н.Буянжаргал Хантайшир "Гоо хүч" фитнес клуб
Насанд хүрэгчдийн/эмэгтэй/ -57кг
1-р байранд Ч.Шоовдор "Цоохор ирвэс" фитнес клуб
2-р байранд Б.Алимаа "Залуус фитнес" клуб
3-р байранд М.Бадам-Очир "Залуус фитнес" клуб
Насанд хүрэгчдийн/Эмэгтэй/ -63кг
1-р байранд С.Энхжил "Цоохор ирвэс" фитнес клуб
2-р байранд Т.Дөлгөөнтуяа "Цоохор ирвэс" фитнес клуб
3-р байранд Г.Лхамсүрэн Хантайшир "Гоо хүч" фитнес клуб
Насанд хүрэгчдийн/Эмэгтэй/ +63кг
1-р байранд Б.Орхон "Цоохор ирвэс" фитнес клуб
2-р байранд М.Мичидмаа Хантайшир "Гоо хүч" фитнес клуб
3-р байранд Баасанжаргал "Цоохор ирвэс" фитнес клуб
Насанд хүрэгчдийн/Эрэгтэй/ -59кг
1-р байранд Г.Бямбадорж "Саксус фитнес клуб" Төгрөг Дэвжээ
2-р байранд Д.Шинэбаяр "Залуус фитнес" клуб
3-р байранд Ц.Амартүвшин Хантайшир "Гоо хүч" фитнес клуб
Насанд хүрэгчдийн/Эрэгтэй/ -66кг
1-р Б.Батмөнх "Цоохор ирвэс" фитнес клуб
2-р байранд А.Мандахбаяр "Цоохор ирвэс" фитнес клуб
3-р байранд Б.Энхбаяр Баян-Уул сум "Энхтайшир фитнес" клуб
Насанд хүрэгчдийн/Эрэгтэй/ -74кг
1-р байранд Д.Батням "Төгрөг Дэвжээ"
2-р байранд Б.Мягмарцэрэн "Залуус фитнес" клуб
3-р байранд Э.Эрдэнэбат "Төгрөг Дэвжээ"
Насанд хүрэгчдийн/Эрэгтэй/ -83кг
1-р байранд Э.Мягмарсүрэн "Төгрөг Дэвжээ"
2-р байранд Д.Анхбаатар Хантайшир "Гоо хүч" фитнес клуб
3-р байранд Х.Мөнхтогоо Хантайшир "Гоо хүч" фитнес клуб
Насанд хүрэгчдийн/Эрэгтэй/ -93кг
1-р байранд Н.Энхтайван Цогт сум
2-р байранд Г.Мягмардорж Баян-Уул сум "Энхтайшир фитнес" клуб
3-р байранд Г.Жамбал "Залуус фитнес" клуб
Насанд хүрэгчдийн/Эрэгтэй/ -105 кг
1-р байранд Г.Батболд "Цоохор ирвэс" фитнес клуб
2-р байранд Х.Хатанбүүвэй "Залуус фитнес" клуб
3-р байранд Ч.Батлай Хантайшир "Гоо хүч" фитнес клуб
Насанд хүрэгчдийн/Эрэгтэй/ +105 кг
1-р байранд С.Жаргалзаяа Хантайшир "Гоо хүч" фитнес клуб
2-р байранд Д.Доржсүрэн "Залуус фитнес" клуб
3-р байранд Г.Адьяасүрэн "Төгрөг Дэвжээ"



