ОРХОН: Шилжин ирж буй иргэдэд зориулсан хөтөлбөр хэрэгжүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2022-12-16 14:58:05
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/. Орхон аймаг 2023 оноос шилжин ирж буй иргэд, аж ахуйн нэгж байгууллагыг дэмжих зорилгоор орон нутгийн онцлогийг тусгасан бие даасан хөтөлбөр хэрэгжүүлнэ.

Тус хөтөлбөрийг Монгол Улсын Засгийн газар “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлого, “Шинэ сэргэлтийн бодлого”-д тусгасан хот, хөдөөгийн сэргэлтийг эрчимжүүлэх хүрээнд боловсруулах юм.

Шилжин ирж буй иргэдэд Орхон аймгийн эрүүл мэнд, боловсролын салбарын хөгжил гол шалтгаан нөхцөл нь болно гэж тооцоолж байгаа юм. Мөн ажлын байрны хүртээмж, өрхийн үйлдвэрлэл эрхлэх боломж, төрийн үйлчилгээний шуурхай байдал, цахимжсан байгаа нь шилжин суурьшигчдад таалагдана гэж төлөвлөжээ. Түүнчлэн аймгийнхаа давуу талыг давхар таниулан сурталчлах боломжтой юм.

 

Related news