БАЯНХОНГОР: Малаа оторлуулж яваад сураггүй болсон малчныг эсэн мэнд олжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Баянбулаг сумын Хангал баг, “Зүүн даваа” гэдэг газарт малчин Т, “Портер” загварын автомашинтай 12 дугаар сарын 20-ны өдрийн 12.00 цагийн орчим малаа оторлуулж яваад сураггүй болсон тухай мэдээлэл аймгийн Онцгой байдлын газарт мөн өдрийн 21.05 цагт бүртгэгджээ.
Тус газар нь аймгийн төвөөс баруун хойд зүгт 250 км, сумын төвөөс зүүн зүгт 24 км-т байдаг бөгөөд сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, орон нутгийн иргэд Т /36 настай, эрэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг 19.20 цагаас 22.40 цаг хүртэл зохион байгуулсан байна. Тийнхүү сумын төвөөс зүүн зүгт 18 км-т Хангал багийн “Жунцай” гэдэг газар малчин Э-ийн хаваржаанаас эсэн мэнд олж, ар гэрт нь хүлээлгэн өгчээ.