ГОВЬ-АЛТАЙ: Ерөнхий сайдын зөвлөх Б.Батбаатараар ахлуулсан ажлын хэсэг Говь-Алтай аймагт ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2022-12-26 14:30:45

Говь-Алтай  /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотоос хөдөө орон нутагт шилжин суурьших иргэд, аж ахуйн нэгжийг дэмжих үйл ажиллагааны санал боловсруулах ажлын баг Говь-Алтай аймагт ажиллаж байна.

“Алсын хараа- 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд хөдөө орон нутагт шилжин суурьших иргэдийн ажиллаж, амьдрах нөхцөл боломжийг нэмэгдүүлэх, орон нутагт үйл ажиллагаа явуулах аж ахуйн нэгжийг дэмжих цогц үйл ажиллагааны санал боловсруулах ажлын баг өнөөдөр /2022.12.26/ тус аймагт ажиллаж, аймгийн удирдлагууд, ИТХ-ын төлөөлөгчид, аймаг, сумдын Засаг дарга нар болон хэлтэс, агентлаг, албан байгууллагын дарга нарыг хамруулсан сургалт хэлэлцүүлгийг зохион байгуулж байна.


Хэлэлцүүлгийг аймгийн ИТХ-ын дарга Д.Даваадорж нээж, ажлын багийн ахлагч Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх Б.Батбаатар “Алсын хараа-2050” “Шинэ сэргэлтийн бодлого”-ын талаар болон Улаанбаатар хотоос хөдөө орон нутагт шилжин суурьших, иргэд аж ахуйн нэгжийг дэмжих үйл ажиллагааны санал боловсруулах ажлын багийн 2022-2024 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны ерөнхий төлөвлөгөөг танилцуулсан юм. 


Мөн Аймгийн Засаг даргын орлогч бөгөөд дэд ажлын багийн дарга Г.Чинбат аймгийн ИТХ-ын 2022 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн 73-р тогтоолоор баталсан “Нээлттэй-Алтай” үйл ажиллагаа, аймаг орон нутагт шилжин ирж байгаа иргэд аж ахуйн нэгж байгууллагыг дэмжих дэд ажлын багийн 2022-2024 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний төслийг танилцууллаа.  

Хэлэлцүүлгийн үр дүнд төлөвлөгөө хөтөлбөрт нэмж тусгах саналыг нэгтгэн батлах юм.

Related news