АРХАНГАЙ: Тооллогоор 5.8 сая мал тоолуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2022-12-30 11:33:45

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймагт мал тооллогын ажлыг энэ сарын 7-17-ныг дуустал хугацаанд явуулж, нэгтгэн, урьдчилсан дүнг гаргасан байна. Аймгийн Статистикийн мэдээллээр аймгийн хэмжээнд нийт 5.885.009 толгой мал тоолуулав. Малын төрөл тус бүрд нь авч үзвэл, адуу 467884, тэмээ 1719, үхэр 814382, хонь 3074498, ямаа 1526526 толгой байна.

 

Эрдэнэмандал сум 323452 толгой хонь тоолуулж аймагтаа төдийгүй улсын хэмжээнд тэргүүлсэн бол аймгийн хэжмээнд хамгийн олон буюу 40569 толгой адуугаар Цэнхэр сум, 85518 үхрээр Өндөр-Улаан сум, 129472 ямаагаар Цэцэрлэг сум тус тус түүчээлжээ. Харин тэмээ долоон суманд тоолуулсан ба хамгийн олон буюу 763 тэмээтэй сумаар Өгийнуур сум тэргүүлжээ. 

Related news