АРХАНГАЙ: Мас-рестлингийн ДАШТ Архангайд болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2025-07-30 14:54:16

Эрдэнэбулган, 2025 оны долоодугаар сарын 30 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй Мас-рестлингийн (модон барилдаан) долоо дахь удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Архангай аймгийн АРА комплейкст 2025 оны 7 дугаар сарын 31-нээс 8 дугаар сарын 2-ны өдрүүдэд болно.

 

Биеийн хүч, ухаан, тэсвэр хатуужлын жинхэнэ сорил болсон уг тэмцээнд дэлхийн 35 орны 400 гаруй шилдэг тамирчид оролцохоор Архангай аймгийн ARA Complex-д цуглаж байна.


Тус тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцох өсвөр үеийн болон насанд хүрэгчдийн ангиллын нийт 64 тамирчин ч Архангай аймагт хүрэлцэн ирж, нэгдсэн цугларалтад хамрагдан, бэлтгэл сургуулилтаа хийж байна.

 

Дэлхийн хэмжээний халз тулааныг дэргэдээс нь үзэх ховор боломж ийн гарч ирж байна. Эл өдрийн хөтөлбөрийг дор оруулъя. Уншигч та Архангайг зориорой.


Related news