БАЯНХОНГОР: Сурагчид асран хамгаалагчид руугаа үнэ төлбөргүй ярих боломж бүрдлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор /МОНЦАМЭ/. Аймгийн төвийн Ерөнхий боловсролын тавдугаар сургууль "Итгэлтэй утас"-ыг ажиллуулж эхэллээ.
Суралцагчдын аюулгүй байдал, тэдний хэрэгцээ шаардлага, 10 хүртэлх насны сурагчдыг гараас гарт хүлээлгэж өгөх журмын хэрэгжилтийг хангах хүрээнд "Монголын цахилгаан холбоо" ХК-ийн орон нутаг дахь салбар, Баянхонгор сумын ИТХ-ын төлөөлөгч Г.Ганчулуун /утсаар ярих нэг жилийн зардлыг утсаар ярих нэг жилийн зардлыг шийдвэрлэж/ хамтран утсыг байршуулжээ.
"Итгэлтэй утас"-аар нэг залгалтад хоёр минутын турш үнэ төлбөргүйгээр ар гэрийнхэнтэйгээ ярих боломжтой.
“Монголын цахилгаан холбоо” ХК-ийн орон нутаг дахь салбараас ГХУСАЗСЗ-тэй хамтран "Итгэлтэй утас" байршуулах үйлчилгээг аймгийн төвийн бүх сургуульд энэ ондоо багтаан суурилуулах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа аж.