ХӨВСГӨЛ: Мөсний баяраар "Хүннү эйр" компани нислэг үйлдэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2023-02-10 11:15:08

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймаг нийслэлтэй хатуу хучилттай замаар холбогдсоноос хойш иргэд нийтийн тээврийн үйлчилгээгээр зорчих нь нэмэгдэж, агаарын тээврийн үйлчилгээ алдагдалд ороход хүрсэн учраас жуулчид ирэх урин дулааны цаг хүртэл тодорхойгүй хугацаагаар нислэг түр зогссон. 

Мөсний баяр ирэх сарын 2-4-ний өдөр болохтой холбогдуулан Улаанбаатар-Мөрөнгийн чиглэлд "Хүннү эйр" компани 3 сарын 1, 3-ны өдрүүдэд нислэг үйлдэхээр болжээ. Хөвсгөл-Улаанбаатар- Мөрөн чиглэлд өдөрт 8, 15, 18, 20, 21 цагаас 10 орчим автобус нийтийн тээврийн үйлчилгээнд явж өдөрт 300-500 орчим иргэн тогтмол үйлчлүүлж байна. 

 

 

 

 

Related news