ОРХОН: Багш нарт нийт 11 сая төгрөгийн дэмжлэг үзүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2023-02-15 14:11:26
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/Аймгийн ИТХ-ын зөвлөлийн хурлаар "Багш" хөтөлбөрийн 2022 оны хэрэгжилтийг хэлэлцлээ. Хөтөлбөрийн хүрээнд  "Эгэл арга зүй”, "Эрдэнэтийн чадварлаг багш” төслийг хэрэгжүүлсний үр дүнд 2022 оны элсэлтийн ерөнхий шалгалтад Орхон аймгийн дундаж оноо 550.33-тай үнэлэгджээ. Энэ нь улсын дунджаас 21.13 оноогоор өндөр, 2021 онтой харьцуулахад 2.78 оноогоор өссөн үзүүлэлтэй гарсан байна.

Мөн “Багш” хөтөлбөрийн хүрээнд өнгөрсөн онд 18 багш, ажилтан тус бүрт 300.000-700 мянган төгрөг буюу нийт 11 сая төгрөгийн дэмжлэг үзүүлжээ. 

Related news