ОРХОН: Албан үүргээ нэр төртэй биелүүлж байгаа алба хаагчдад нийгмийн дэмжлэг үзүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2023-03-18 12:17:22
oyuka_hu@yahoo.com

Баян-Өндөр /МОНЦАМЭ/. Орчин цагт Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 102 жилийн ой, Монгол Цэргийн өдөр тохиож байна. Энэ өдөр аймгийн ЗДТГ, Цэргийн штаб хамтран “Сэтгэл нэмье” өдөрлөг зохион байгууллаа.


Өдөрлөгт Зэвсэгт хүчний 186,110 дугаар анги, Цэргийн штаб, тусгай чиг үүрэг бүхий алба хаагчид оролцлоо. Энэ үеэр албан үүргээ нэр төртэй биелүүлж байгаа, Батлан хамгаалахын салбарт олон ажил ажиллаж байгаа алба хаагчдад аймгийн ЗДТГ, НБХ, Цэргийн штабаас нийгмийн дэмжлэг үзүүлсэн юм. Үүнд өрх толгойлсон аавд хүүхдийнх нь сургалтын төлбөр, хүнд өвчтэй хүүхэдтэй аавд хүүхдийг нь нэг жилийн турш нарийн мэргэжлийн эмчийн үзлэг, хяналтад оруулах зардал, залуу гэр бүлд өргөө цагаан гэр өгсөн юм.



Related news