ГОВЬ-АЛТАЙ: Сүхээгийн Мягмарцэрэнд хэлмэгдэгчийн нөхөх олговрын батламж гардууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2023-03-16 11:38:50

Есөнбулаг /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн Бигэр сумын иргэн Сүхээгийн Мягмарцэрэнд 40 сая төгрөгийн нөхөх олговрын батламж гардууллаа.


Тодруулбал, Говь-Алтай аймгийн ИТХ-ын дарга, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссын дарга Д.Даваадорж, ИТХ-ын нарийн бичгийн дарга М.Алтангэрэл нар “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай” хуульд заасны дагуу материал нь хангагдсан Бигэр сумын иргэн Сүхээгийн Мягмарцэрэнд 40 сая төгрөгийн нөхөх олговрын батламжийг гуравдугаар сарын 15-нд гардууллаа.


Говь-Алтай аймагт улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн нийт 150 иргэн бүртгэлтэй байдаг аж. Өнгөрсөн оны наймдугаар сарын байдлаар 15-д нь нөхөх олговор олгох эрх үүсч, хуулийн дагуу нөхөн олговроо авч эхэлсэн тухай тус аймгийн ИТХ-аас мэдээлэв.

Related news