ӨВӨРХАНГАЙ: Төрийн болон хувийн хэвшлийн салбарт 270 сул ажлын байр байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2023-03-20 15:49:04

Арвайхээр /МОНЦАМЭ/. Өвөрхангай аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлөөс энэ сарын 16, 17-ны өдрүүдэд Төрийн албаны ерөнхий шалгалтыг зохион байгууллаа.

Шалгалт өгөхөөр 152 хүн бүртгүүлснээс 128 нь шалгалтад хамрагдаж, 36.7 хувь буюу 47 иргэн тэнцсэн байна. Төрийн албаны ерөнхий шалгалтыг Ерөнхий мэдлэгийн, Монгол хэл, бичгийн чадварын, Дүн шинжилгээ хийх чадварын шалгалт гэх агуулгаар хуулийн хүрээнд цахимаар ил тод, нээлттэй зохион байгуулсан байна.

Ирэх сард төрийн албаны тусгай шалгалтыг авах аж. Ташрамд дурдахад Өвөрхангай аймагт боловсролын салбарт 38, эрүүл мэндийн салбарт 88, төрийн захиргааны салбарт 92, хувийн хэвшил 52, нийт 270 сул ажлын байр байна.

Related news