“Rio Tinto” Перугийн хамгийн том зэсийн уурхайг ашиглахад Канадын компанитай хамтарна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Jargal.d@montsame.mn
2023-03-31 15:15:36

ЛОНДОН. /BUSINESS WIRE/. Англи-Австралийн “Rio Tinto” групп болон Канадын “First Quantum Minerals” компани Перугийн Кажамарка мужийн Ла Гранжа уурхайг ашиглах хамтарсан компани байгуулах тохиролцоонд хүрчээ. Энэ тухай “Rio Tinto” цахим хуудсандаа мэдээлсэн байна. 


"“Rio Tinto” болон “First Quantum Minerals” хамтран дэлхийн хамгийн том ашиглагдаагүй зэсийн ордын нэгийг олборлох хамтарсан компани байгуулах тохиролцоонд хүрлээ” гэж мэдэгдэлд дурджээ. 


Баримт бичиг зааснаар “First Quantum Minerals” компани нь төслийн 55 хувийг 105 сая ам.доллароор худалдаж авах ёстой байна. Түүнчлэн ТЭЗҮ боловсруулах, зэс олборлох бэлтгэл ажилд 546 сая ам.долларын хөрөнгө оруулах үүрэг хүлээжээ. Үүний дараа уурхайн ашиглалтын зардлыг хамтарсан компанид эзэмшиж буй хувь хэмжээний дагуу тэнцүүлэн хуваарилах аж. 


“Rio Tinto” компани 2006 онд уг ордыг ашиглах тендерт ялж, улмаар геологи-хайгуулын ажлыг эхлүүлжээ. Ла-Гранжа нь дэлхийн хамгийн том ашиглагдаагүй зэсийн таван ордын нэгд тооцогддог байна.


Related news