Хэнтийд бие бялдрын түвшин тогтоох сорилын ажил эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2016-09-07 14:11:46

Хэнтий аймгийн Биеийн тамир спортын газраас 2016 оны Бие бялдрын түвшин тогтоох сорилын ажил эхэллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны 53-р Зарлиг, аймгийн Засаг даргын 2015 оны А/166-р захирамжийн хэрэгжилтийг хангуулах Бие бялдрын түвшин тогтоох сорилын ажил улс орон даяар явуулж байгаа юм.

2015 оны ББТТСорилыг амжилттай зохион байгуулж, хавар намрын нэгдсэн дүнгээр Улсын хэмжээнд 3-р байранд шалгарчээ.

Тодруулбал, аймгийн хэмжээнд нийт 55402 хүн сорилд хамрагдахаас 3-5 насны 2660, 6-8 насны 2501, 9-11 насны 1988, 12-17 насны 2816, 15-64 насны 8492 нийт 18457 хүн буюу 33% хувьтай хамрагдан сорилын программд бүртгэгдэв. Ингэхдээ, аймгийн хэмжээний бүх сум, тосгон болон Чингис хотын хэмжээнд төсвийн 54 байгууллага, сургууль цэцэрлэг, Төрийн өмчит ХХК, хувийн томоохон 9 аж ахуйн нэгж байгууллагуудын ажилтан, албан хаагчид, суралцагчдыг хамруулсан болно. Үүнээс, Хэрлэн сумын хэмжээнд нийт 14445 хүн сорилд хамрагдахаас 4545 хүн сорил өгч 31 хувьтай хамрагдлаа. Харин Биндэр, Мөрөн, Жаргалтхаан, Бор-Өндөр, Баян-Овоо, Норовлин, Дэлгэрхаан, Дархан сумд 40 хувьтай хамруулж, сорилын ажлыг амжилтай зохион байгуулав.

Хангалтгүй буюу 20-аас доош хувьтай хамруулсан Баянхутаг , Баян-Адрага, Баянмөнх, Галшар, Өмнөдэлгэр зэрэг сумд энэ намрын ББТТСорилын ажилд анхаарал хандуулах шаардлагатай байгаа аж.

Хэнтий аймаг О.Буянхишиг

Related news