ДАРХАН-УУЛ: Төл бойжилт 98.6 хувьтай байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан /МОНЦАМЭ/. Аймгийн хэмжээнд 2022 оны мал
тооллогоор 313 мянган толгой мал тоолуулсан бөгөөд үүнээс 149.314 толгой эх мал тоологджээ. Үүнээс төллөвөл зохих 123.6 мянган толгой эх малаас 4 дүгээр
сарын 25-ны байдлаар 52.7 хувь буюу 65 мянган толгой эх мал төллөж, төл бойжилт 98.6 хувьтай байна.
Том малын зүй бусын хорогдлоор нийт
мал сүргийн 0.6
хувь буюу 1965 толгой мал хорогдоод байна. Үүнд: адуу 105, үхэр 461, хонь 894,
ямаа 505 толгой тус тус хорогджээ.