Алтайд мал, махны үнэ хямд байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙГовь-Алтай аймгийн хэмжээгээр малын үнэ харьцангуй хямд байна. Тус аймгийн төвийн “Шинэ-Алтай” зах дээр өнөөдрийн байдлаар төлөг 70 000, эм хонь болон эр шүдлэн хонь 80-90 000 төгрөгөөр зарагдаж байна.
Эр ямаа 70-80 000 төгрөгний үнэтэй байна. Махны дэлгүүрүүдийн лангуун дээр хонины мах кг нь 4300, ямааны мах 3500, үхрийн мах 6000, адууны мах 5000 төгрөгөөр худалдаалагдаж байна. Тэмээний мах зарагдахгүй байгаа ажээ.
Малын тоо толгой олноор өссөн, иргэдийн худалдан авах чадвар багассаны дээр малчдын малаа борлуулах сонирхол их олон тооны мал худалдаалахаар ирж байгаа зэргээс шалтгаалан малын болоод махны үнэ хямдарч байгаа ажээ.
Говь-Алтай аймаг Ш.Цоодол