ХЭНТИЙ: Дөрвөн сумын 480 өрхөд тусламж үзүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2023-05-12 09:54:25
Дэлгэрхаан /МОНЦАМЭ/ “Зудын яаралтай хариу арга хэмжээ” төслийн нээлт, тусламжийн гарааг Дэлгэрхаан сумаас эхлүүлэв.
Тодруулбал, АНУ-ын Засгийн газрын Олон улсын хөгжлийн хөтөлбөр, Дэлхийн зөн олон улсын байгууллага хамтран “Зудын яаралтай хариу арга хэмжээ” төслийг долоон аймгийн 38 суманд хэрэгжүүлж байна. Уг төслийн хүрээнд Хэнтий аймгийн дөрвөн сумын 480 өрхөд нийт 163.2 сая төгрөгийн өртөг бүхий тэжээл, мөнгөн дэмжлэг олгохоор төлөвлөөд байгаа юм. Үүнтэй холбогдуулан аймгийн Засаг даргын Тамгын газраас төслийн ажилд 25 сая төгрөгийн дэмжлэг үзүүллээ.
Энэ хүрээнд Дэлгэрхаан сумын нийт 115 өрхөд тэжээл болон мөнгөн дэмжлэг олгохоос өнөөдөр тэдний төлөөлөл болох 30 өрхөд 150 шуудай хорголжин тэжээл олгож, мөнгөн тэтгэмж олгох данс бүртгэлт хийлээ.
Related news